Хүргэлт ба буцаалт
Төлбөр
Захиалга баталгаажмагц бид тантай утсаар холбогдож QPay нэхэмжлэх илгээнэ. Төлбөр орсны дараа бараа хүргэлтэнд гарна.
Хүргэлт
- Улаанбаатар хотод 1–3 хоногт. Орон нутаг руу унаанд тавьж өгнө (тээврийн зардлыг хэрэглэгч хариуцна).
- Хүргэлтийн төлбөр 5,000₮. 100,000₮-с дээш захиалгад үнэгүй.
- Хүргэлтийн өмнө манай ажилтан тантай утсаар холбогдож цагаа тохирно.
Буцаалт ба солилт
- Бараагаа хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор буцаах эсвэл өөр хэмжээгээр солих боломжтой.
- Бараа өмсөөгүй, угаагаагүй, шошго, сав баглаа боодол нь бүрэн байх ёстой.
- Хэмжээ солиход тухайн хэмжээ нөөцөд байх шаардлагатай. Байхгүй бол төлбөрийг буцаан олгоно.
- Үйлдвэрийн гэмтэлтэй бараа ирсэн бол хүргэлтийн зардлыг бид хариуцна. Бусад тохиолдолд буцаах хүргэлтийн зардлыг хэрэглэгч хариуцна.
- Захиалгаар хэвлэсэн (хувийн нэр, лого бүхий) бараа үйлдвэрийн гэмтэлгүй бол буцаагдахгүй.
- Төлбөрийг бараа буцаж ирснээс хойш 3 ажлын өдөрт таны дансанд буцаан шилжүүлнэ.
Хэрхэн буцаах вэ?
9900-0000 утсаар эсвэл ⚠ info@таны-домэйн.mn хаягаар захиалгын дугаараа хэлж холбогдоно уу.